АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС
🏨 4 одтой Зочид буудлын энгийн өрөөнд хоёроор байрлах
✈️ Онгоцны тийз
🎫 Tokyo Disney Resort-ийн бүтэн өдрийн тасалбар
🧾 Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээний хураамж
🚌 Аяллын турш үйлчлэх унааны зардал
🦺 Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС
🎌 Визний хураамж
Өглөөний 06:00 цагт Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд цуглан бүртгэлээ хийлгэж онгоцондоо сууна. УБ-с 08:00(Aero Mongolia) цагт, )08:55(MIAT) хөөрч Токио Нарита нисэх онгоцны буудал дээр 13:00 цагт (Aero Mongolia) ,14:30 цагт (MIAT) бууна. Хил гааль нэвтэрч гарч ирээд Аяллын машинтай хөтөчтэй уулзана.
Хөтөчтэй уулзаж Токио хотын аялал эхэлж Дэлхийд алдартай Солонгон гүүр, эрх чөлөөний хөшөө, далай дээр хиймэл далай дээр баригдсан Одайба арлаар аялна. Ийнхүү хотын машинтай аяллын дараа зочид буудалд байрлаж амарна.
Нарита олон улсын нисэх буудал нь 1978 онд нээгдсэн. 1978-2021он хүртэл нийт 6,417,771 нислэг хийгдсэн. Өдөрт дунджаар 430 нислэг хийгддэг.
Нарита нисэх онгоцны буудлаар өдөрт дунджаар 34,380 зорчигч үйлчилдэг дэлхийн хэмжээний нисэх онгоцны буудал юм.
Солонгон гүүр нь 798метр урт бөгөөд уг гүүрэн дээрээс Одайба арал болон Токио хотын үзэсгэлэнт харагдацтай.
Одайба арал нь 1853 онд гадаадын түрэмгийллээс хамгаалах зорилготой Готэн уул, Яцу уулыг буулган арал болгосон хиймэл арал юм. Өдгөө Токио бүсийн том аяллын бүс нутаг болсон. Одайба арал байрлах Лааны тосон музей, байран дотор байр Joy polis паркд өөрөө мөнгөө төлөн тоглох боломжтой
Өглөөний цайгаа уусны дараа Асакуса дүүрэгт байх Японы эртний Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжаар аялан танилцаж худалдан авалт хийнэ.
Уг үзвэрийн дараа Дэлхийн хамгийн өндөр Токио хотын захиргааны байр руу гарч 202 метрийн өндөр дээрээс ажиглалт хийнэ.
Ийнхүү энэ өдрийн Токио хотын аялал дуусаж Фүжи уул руу аялна. Фүжи уул руу машинаар ойролцоогоор 2 цаг явна.
Аялагч нар эхлээд Овакудани цогцолбор газраар аялна (Овакуданийн алдарт хар өндөг нь энгийн тахианы өндөг боловч хүхэртэй халуун булагт чанаснаар өндөгний хальс урвалд орж хар өнгөтэй болон хувирдаг). Энэ цогцолбороор та дүүжин зам ашиглан аялах боломжтой.
Үүний дараа Аши нуурт очиж далайн дээрэмчдийн хөлөг онгоцонд суун байгалын сайхныг мэдэрнэ. Уг үзвэрийн үзсэнээр энэхүү өдрийн аяллыг дуусаж орой нь халуун рашаантай зочид буудалд байрлах ба оройн хоолонд буфет хоол идэх болно.
Ашиноко нуур нь 3000 жилийн өмнө галт уулын дэлбэрэлтийн дараа Хаконэ уулын голд үүссэн. Өдгөө Фүжи уул шууд харагдах тус нуур нь Өдгөө Фүжи уул шууд харагдах тус нуур нь Хаконегийн бэлгэдэл юм. Нуурын эрэг нь зүүн болон хойд хэсэгт байрлах жижиг хотууд, нуурын эрэг дээрх амралтын газрууд зэргээрээ алдартай.
Нуурын хамгийн сайхан үзэмжийг та Фүжи уултай хослуулан Мото-Хаконе (үзэх завины зогсоолоос урагшаа хэдэн алхмын зайд) Хаконе цэцэрлэгт хүрээлэн, нуураар аялж буй аяллын завинаас харах боломжтой.
Сэнсожи сүм нь 628онд баригдсан маш эртний түүхтэй сүм юм. Япон орны уламжлалт дурсгалын бараа болон сахиус гэх мэт өвөрмөц нандин бараа залгаа байрлах худалдааны гудмаас авах боломжтой.
Фүжи уул нь далайн түвшнээс 3776 метр өндөр мөнх цаст идэвхитэй галт уул юм.
Өглөөний хоолны дараа Ширайто хүрхрээг үзэхээр аялалдаа гарна.
Үүний дараа Фүжи уулын хойд бэлд байрлах Аракура яама цэцэрлэгт хүрээлэн рүү гарах болно.
Уг үзвэрийн дараа өдрийн хоолоо идсэнээр Токио хотруу буцна.
Токио хотод ирэх үед Шибүяа дүүрэг дэх хамгийн том гэрлэн дохионы уулзвар Сукуранбүр болон Хачико нохойны хөшөө үзнэ.
Ийнхүү энэ өдрийн аялал дуусан буудалдаа байрлан амарна.
Ширайто хүрхрээ нь Японы Фүжи уулын ойролцоох Фүжиномия-д байрладаг. Ширайто хүрхрээ нь Японы байгаль орчны яамнаас 1990 онд нийтэлсэн ‘Японы шилдэг 100 хүрхрээ’-д багтсан ба 2013онд хүрхрээ Фүжи-саны соёлын дурсгалт газрын нэг хэсэг болгон Дэлхийн өвийн жагсаалтанд орсон байдаг.
Аракураяама сэнгэн цэцэрлэгт хүрээлэн нь Фүжи уулыг хамгийн үзэсгэлэнтэй авах боломжтой газар юм. Энэ цэцэрлэгт хүрээлэнд 650орчим Сакура мод цэцэглэдэг.
Шибүяа дүүргийн сукуранбүр уулзвар нь нэг удаагийн гэрлэн дохиогоор ойролцоогоор 1000хүн гардаг.
Мөн уг уулзвараас дэлхийд танигдсан Хачико нохойны дурсгалын хөшөө 30метрийн зайтай байдаг.
Өглөөний хоолны дараа хөтөлбөрт заасны дагуу нийт аялагч нар бүтэн өдөр Токио Диснейланд орж тоглоно. Энэ өдөр Диснейланд рүү манай хөтөч өглөө хүргэж, орой угтаж авах болно.
Уг өдөр чөлөөт аяллын багц сонгон нэмэлт төлбөртэй аялал захиалах боломжтой.
Өглөөний хоолны дараа 09:00 -цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Нарита нисэх онгоцны буудал руу зочид буудлын автобусаар явна.
Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэг сууж Улаанбаатар хотод газардсанаар аялал өндөрлөнө.
БИДНИЙГ СОНГОН ҮЙЛЧЛҮҮЛСЭНД ДАХИН БАЯРЛАЛАА
"BEST NOMADIC” АЯЛАЛ
Margad Center Office 101, Peace Avenue, Ulaanbaatar, Mongolia
Tel: 8811-5296, 90005296
E-mail: tour@bestnomadic.com